10 настай хүү халуун машинд санамсаргүй үлдсэн хүүхдийг аврах төхөөрөмж бүтээжээ

10 настай хүү халуун машинд санамсаргүй үлдсэн хүүхдийг аврах төхөөрөмж бүтээжээ


7 жил

10 настай Бишоп Көрри халуун машинд санамсаргүй ганцаараа үлдсэн хүүхдүүдийн амийг аврах боломжтой төхөөрөмж бүтээжээ. 1998 оноос хойш Америк улсад 712 хүүхэд халуунд цохиулалтын улмаас нас баржээ.

Сурагч хүү Бишоп Көрри зуны амралтаараа энэ төхөөрөмжийг бүтээсэн.

Түүний бүтээсэн жижигхэн хайрцаг машин дотор хэтэрхий халуун болвол хүйтэн агаар үлээж, эцэг эхчүүд, аюулгүй байдлын үйлчилгээнийхэнд дохио өгдөг антентай.

Көрри хүү бүтээлийнхээ патентыг явуулсан ба ирэх жил гэхэд батлагдах ёстой гэдгийг Fox News-д тайлбарлажээ. Сурагч хүүд “гудамжны цаана байдаг Ферн гэдэг хүү [машинд халуун цохилтын] улмаас нас барсан” мэдээг харсаны дараа төхөөрөмжөө бүтээх сэдэл төрчээ.

Уг төхөөрөмжийг барих хэд хэдэн үйлдвэрлэгчид цуварсан байгаа гэж хүү хуваалцжээ.

Бишопын аав 5-р ангийн хүүгээ “зам дээрх мөс, цасыг давсгүйгээр хайлуулах тухай бодохоос” эхлүүлээд маш олон юмс сэдэж бүтээх дуртай гэж бичжээ.

Бишоп Көрри NBC-д хэлсэнээр бол “маш олон амийг аврах маш олон зүйлс зохион бүтээхийг мөрөөддөг”

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү