Өнгөрсөн 2-р сард одон орон судлаачид TRAPPIST-1 гэж нэрлэгдсэн бүдэг улаан одыг тойрон бараг дэлхийн хэмжээтэй долоон гариг байдаг тухай мэдээлж байсан. Тэд 39 гэрлийн жилийн зайтай. Тэдгээрийн гуравт амьдрал байх боломжтой.
Үүнээс хоёр сарын дараа LHS 1140b улаан нарын ойролцоох гаригт бас амьдрал байх боломжтой гэж Европын Өмнөд Обсерватороос мэдээлсэн.
Түүнчлэн одон орон судлаачид Проксима б нэртэй жижигхэн гаригт амьдрал байх боломжтой гэсэн юм. Дээрх гаригууд бүгд М давжаа одуудыг тойрон эргэдэг. Энэ бүс шингэн ус байлгах боломжтой температуртай.
М давжаа одуудыг тойрон амьдрал байх боломж илүү бий гэж хардаг ба гэхдээ дэлхийгээс ондоо байна гэж тооцжээ.