Юу Фейн Түүх
Патриотик буюу эх оронч генерал Юу Фей (1103-1142)-ийн нуруун дээр ээж нь “Улс орондоо үнэнчээр зүтгэ” гэж шивсэн байдаг. Юу Фейн Түүх хэмээх зурагт номны энэ үг Хятадын ерөнхийлөгч Си Жиньпиний зургаан настайгаас хойш баримталсан зарчим болсон гэгддэг.
Эртний Хятадын классикууд
Си Жиньпин эртний классик зохиолуудаас ишлэн хэлэх тохиолдол их байдаг.
Фен Менлонгийн Гурван Түүх
Соёлын Хувьсгалын үеэр залуу Си гэр бүл нь Намын Сургууль руу нүүсний дараа энэ номыг их уншдаг байжээ.
Ван Шезуны Урт Жагсаал
2014 онд болсон урлаг, уран зохиолын форумын үеэр Си дуртай номынхоо зохиолчтой гар барин “сайн бичигдсэн” ном гэдгийг хэлж, “бусад хүмүүст уншихыг санал болгосон” тухайгаа хуваалцаж байв.
Гётегийн бүтээлүүд
Си Жиньпин Гётегийн Залуу Вертерийн Шаналал романыг 14 настайдаа уншиж байв. Харин Фауст номыг зээлж унших гэж хөдөө нутагт ажилладаг байсан Си 15 км алхдаг байжээ.
Оросын классикууд
Хятадын ерөнхийлөгч Николай Черньшевскийн Юуг Хийх Вэ?, Хятадын ядуу тосгонд амьдардаг байхдаа багшаасаа зээлдэн Лео Толстойн Дайн ба Энх романыг уншдаг байснаас гадна тэр Эрнст Хемингуй, Марк Твейн, Виктор Хюгон зохиолуудаас унших дуртай.