https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Манай улс зэсийн нөөцөөр дэлхийд 12-т ордог

Манай улс зэсийн нөөцөөр дэлхийд 12-т ордог


7 жил

Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд 12-т, зэсийн олборлолтын хэмжээгээр 17-т, зэсийн хүдрийн экспортоор 5-т бичигджээ. 

 Зэсийн салбар нь 2016 онд 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортлон 1.7 тэрбум ам.долларын экспортын орлогыг бүрдүүлж, нийт экспортын 36 хувийг дангаараа эзэлсэн.

Зэсийн экспортын 62 хувийг “Оюу Толгой” ХХК, 30 хувийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тус тус эзэлдэг. Үнийн бууралтаас болж 2017 онд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.3 сая тоннд хүрч, экспортын орлого 1.4 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ.

Тиймээс зэсийн салбар нийт экспортын орлогын 31 хувийг бүрдүүлэн, 2016 оны үзүүлэлтээс 5 нэгж хувиар буурах хүлээлттэй байна.

Зэс цэвэршүүлэлтээр БНХАУ, Чили Япон Улс тэргүүлдэг бол цэвэршүүлсэн зэсийн экспортоор Чили, Замби улсууд тэргүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү