Грекийн Афин хотод байдаг Цикладик урлагийн музейг кафетай болгон шинэчилжээ. Шинэ кафены загварыг музей дотор тавигдаж байсан үзэсгэлэнгүүдээс сэдэвлэн хийсэн байлаа.
Кафег музейг үзэхээр ирсэн зочдод зориулсан халуун дулаан уур амьсгалтайгаар барьжээ. Тэр чигтээ цагаан хана, таазаас бүрдэх интериорд минимал материал, ногоон ургамлууд нэмсэн байв.