Зураач Чак Миллер карьерынхаа туршид хүний нүцгэн биеийг зурсаар иржээ. Урлагт нүцгэн биеийг зурдаг нь ‘порно’ эсвэл хэн нэгний сексийн тачаалыг хангах зорилго огт байдаггүй. Харин нүцгэн бие гэдэг үнэнийг дүрслэх гэсэн хатуу зорилготой. Чак Миллер ч энэ зорилгоор зурсан гэхдээ давтагдсан, хэвийн байдлыг өөрчлөхөөр оролджээ.
Түүний субьектууд хэн гэдэг нь бас ямар нүүр, царайтай нь хаагдмал. Үүгээрээ тэр сонгосон субьектээ хүндлэн, хүний биеийн хэсгүүдийн нарийн дитайлыг дүрсэлсэн байв.
Миллерын зургуудын өөр нэгэн магтууштай тал бол хэвлэл, кино, зураг, сэтгүүлд гардаг өөгүй туранхай биеүүдийн оронд хүний натурал, байгаагаараа байдлыг хөндсөнд байдаг.