Сүүлийн үед залуучууд үргэлж чихэвч зүүж, дуугаа чангалдаг төдийгүй дуу чимээ ихтэй концерт, клубүүдийг зүглэх нь ихэссэн билээ.
ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1,1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна. Түүнчлэн зарим нэг судалгаагаар сүүлийн арван жилийн хугацаанд залуу үеийнхний сонсгол муудах явдал ихэссэн гэжээ.
Үүний үндсэн шалтгаан нь авсаархан хөгжим тоглуулагч, ухаалаг утас юм.
Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныхны 3,5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 2006 он гэхэд 5 хувь хүртэл өсчээ.
Тиймээс ДЭМБ –аас өдөрт нэг цагаас илүүгээр чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байснаар сонсголгүй болохоос сэргийлж чадна гэжээ.