Загварыг нь тохируулах боломжтой Sony FES Watch U бугуйн цаг


7 жил

Sony FES Watch ухаалаг бугуйн цагийн шинэ загварыг Японд албан ёсоор худалдаанд гарлаа. FES Watch U хэмээх шинэ хувилбарын дизайн минимал, энгийн юманд дуртай хүмүүст яг тохирсон гэж хэлж болохоор.

Гэхдээ FES Watch U бол ухаалаг гэхээсээ илүү хувь хүнд хандсан технологитой. Бугуйн цагны дэлгэц, бугуй нь ePaper форматтай. Тиймээс хэрэглэгч бугуйн цагны загвар, харагдах байдлыг өөрөө тохируулах юм. Онцлог нь гоё сонголтуудыг багтаасанд байна.

Шинэ бугуйн цагийн баттерей хоёроос гурван 7 хоног тэснэ.

Шинэ загвар Монгол мөнгөөр ойролцоогоор 1 сая 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харамсалтай нь бугуйн цагийг Японоос өөр зах зээлд нийлүүлэхгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү