2016 онд манайд дугуйтай хүн дайрсан 135 осол бүртгэгдээд байсан. Тэгвэл Францын мануфактур компани Michelin унадаг машины жолоочдод унадаг дугуйнаас барих зохистой зайг сануулах төхөөрөмж бүтээжээ.
Bikesphere нэртэй төхөөрөмж бөмбөлөг хэлбэртэйгээр жолооны урд байрлаж, лазер гэрлээр дугуйнаас ямар зайг авах ёстойг заан гэрэлтэнэ.
Michelin мэдээлсэнээр таван жолооч тутмын нэг нь зохих хэмжээний зайг авдаггүй учраас урьдчилан сэргийлэх боломжтой 5.000 осол болдог гэжээ.
Bikesphere гэрлийн сенсорыг ашиглан, орчноо мэдрэн хянадаг байна. Хэрэв машин зайнаас хэтрэн ойртож байгаа бол лазераар дохио өгнө.