Big Bang хамтлагийн ахлагч G-Dragon шинэ цомгоо уламжлалт CD хувилбараар бус flash disk хэлбэрээр гаргажээ. Түүний соло цомог Пүрэв гарагийн орой худалдаанд гаран, Өмнөд Солонгосын хөгжмийн чартуудыг тэргүүлээд байна.
Өчигдөр гарсан “Kwon Ji Yong,” түүний 2013 онд гаргасан “Coup d‘Etat”-ийн дараах хоёр дахь соло цомог болж байна.
G-dragon-ий агентлагийн хэлсэнээр дуучин цомогтоо өөрийн амьдралын тухай бодлуудаа шингээжээ. G-dragon-ий аялан тоглолт Act III: MOTTE,” Ням гарагт Сөүл хотоос эхлэнэ.