Лхагва гарагт 9.4 сая Хятад оюутан коллежэд элсэх улсын шалгалт ‘гаокао’-г өгсөн тухай Синхуа агентлаг мэдээлэв.
Хятадын Боловсролын яамны гаргасан төлөвлөгөө 3.72 сая оюутан бакалавраар сурна гэжээ. Гэхдээ топ сургуулиуд руу орно гэдэг асар өрсөлдөөнтэй байдаг. Тиймээс өнгөрсөн жилээс хойш шалгалтанд хуулахыг хориглон, гэмт хэргийн түвшинд авч үздэг болоод байгаа.
Хятадын Хянан муж хамгийн их буюу 860.000 сурагч шалгалт өгдөг. Тэдний 16 нь шалгалтанд хуулах гэж оролдсонд сэжиглэгдэн баривчлагдаад байв.
Хэдий Хятад оюутнууд гадаадад сурах нь ихэссэн ч Хятад аав ээж нар гаокаог их сургуульд эслэх шударга арга гэж хардаг байна.