Лондонгийн гүүрийн халдагчийн ээж хүүгээ террорист гэдгийг мэдээгүй гэжээ

Лондонгийн гүүрийн халдагчийн ээж хүүгээ террорист гэдгийг мэдээгүй гэжээ


7 жил

Лондонгийн гүүрэнд болсон халдлагын гэмт хэрэгтний ээж хүүгээ террорист зорилготой байсанд огт үнэмшээгүй гэжээ. Лондонгийн гүүрэнд болсон найман хүний амийг авж одон, 48 хүнийг гэмтээсэн халдлагын гурав дахь террористоор Йоусеф Загбаг нэрлээд байв.

Йоусеф Загба

 

“Ээж хүний хувьд төрж байгаа сэтгэлийн зовлон дэндүү том байна. Өршөөл эрэх нь утгагүй эсэхийг би мэдэхгүй юм. Хэрэв утгагүй биш гэвэл би гуйх болно,” гэж Йоусеф Загбагийн ээж Валериа Хадижа Коллина хэлсэн байв.

Коллина Моракко нөхөртэйгөө гэрлэн, Исламын шашинтан болж, 1995 онд хүү Йоусефээ төрүүлжээ.

Итали эмэгтэй Коллинагийн хүү өнгөрсөн жил Сирид очин Исламын улс бүлэглэлд элсэх гэж оролдсоны улмаас Болоняад  баривчлагдсан байна.

“Хүү маань 2015 онд Сири лүү явахыг хүсэхдээ тулалдах гэж биш Исламын улсад ажиллаж, гэр  бүлтэй болохын тулд явж байгаа гэж хэлсэн,” хэмээн ээж нь ярьсан байна.

Йоусеф хил дээрээс баривчлагдан, байцаалт өгсөний дараа суллагджээ. Гэхдээ түүнийг Европын тагнуулын жагсаалтанд оруулсан учраас Сири лүү аялах боломжгүй болгосон.

Йоусефийн ээж хүүгийн хохирогчдын  тухай “Өөрийн зовлонг тэднийхтэй харьцуулах зориг  надад байхгүй ээ. ‘Би ч гэсэн эх хүн, би ч гэсэн зовж байна’ гэж хэлэхээс ичиж байна.” гэж хэвлэлийхэнд өгсөн ярилцлагандаа дурдсан байлаа.

©NBC News

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү