Хятадад дээд боловсролын диплом эзэмших гадны оюутнууд ирэх сараас эхлэн Хятад улсын соёл, түүхтэй танилцах хичээлийг зайлшгүй судладаг болж байгаа тухай Даваа гарагт мэдээлжээ.
Шинэ зохицуулалтаар коллеж, их сургуулиуд олон улсын сурагчдад Хятадын хууль, үндсэн хууль, соёл заншлыг заадаг болно. Нэмээд философи, улс төрөөр сурдаг оюутнууд заавал Хятадын улс төрийн онолыг судладаг болох ёстой.
2016 онд Хятад улсад 442.000 олон улсын оюутан сурж байгаа гэсэн тоо гарсан байв.
Зохицуулалт их сургууль, коллежийн байранд шашины цугларалт эсвэл залбирал үйлдэхийг хоригложээ. Сургуулиуд оюутны үнэмшлийг хүндэлдэг ч шашины үйл ажиллагааг сургуульд хийх хориотой болж байна.
Сургуулийн байранд амьдардаггүй олон улсын оюутнууд ойр хавийн цагдаагийн газарт бүртгүүлэх ёстой болжээ.