Өндөр байшингийн оройд гардагаараа зартай хүү баривчлагджээ

Өндөр байшингийн оройд гардагаараа зартай хүү баривчлагджээ


7 жил

Манхэттэний 52 давхар цамхагт хууль бусаар нэвтрэн, авирсан гэж 19 настай Жастин Каскүхог баривчлажээ. Өмнө нь 2014 онд тэр баригдаж дуусаагүй One World худалдааны төвд авиран шуугиан дэгдээж байлаа. Америкийн хэвлэл New York Post түүнийг "усан тэнэг" гэж нэрлэжээ.

Жастин Каскүхогийн инстаграм

Жастиныг өнгөрсөн Баасан гарагт  хууль бусаар нэвтрэн орсон бөгөөд бодлогогүй аюул учруулсан гэж шүүхэд татахаар болсон байна. Түүнийг өнгөрсөн Пүрэв гарагт баривчлажээ. Жастины өмгөөлөгч Жереми Саланд  “Тэр залуу байна. Бүх залуу хүмүүс заримдаа маанаг гэмээр юм хийдэг,” гэж шүүхийн дараа хэлсэн байв.

“Би Жастиныг гэмт хэргийн системд оролцохыг хүсэхгүй байгаа гэдгээ ухаарж байгаа гэдэгт итгэлтэй байна.” хэмээн өмгөөлөгч  Саланд дурджээ.

Цагдаа нар Жастин Каскүхог барилгын ирмэгт зогсож байсан ба буусны дараа нь баривчласан гэж мэдээлжээ. Каскүхо өмнөх баривчилгаатайгаа холбоотойгоор 6-р сарын 15-нд шүүхэд ирэх ёстой.

Ням гарагт Каскүхо амиа хорлох гэж завдсан тухайгаа мэдээлсэн байна.

Бусад Жастин Каскүхогийн үйлдлийг дуурайн аюулд учрах магадлалтай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү