Муурын хөдөлгөөн, байр байдлыг хараад л юу хэлээд байгааг мэдэж болно. Муур баяр хөөртэй байвал чихээ соотойлгож сүүлээ моодойлгодог. Чих нь хажуу тийш эргээд, сүүл нь оодойж тахийсан байвал муур маш их аз жаргалтай байгаагийн шинж. Харин сүүл нь шулуун байвал жирийн тайван байдлыг илтгэдэг бол сүүлээ унжуулсан муур өвчтэй байгаа эсвэл гунигтай байгаагийн илрэл юм. Сүүлээ сагсайлгасан байвал таны муужгайхан тулалдахад бэлтгэж байгаа эсвэл айсан байдлын дүр зураг юм. Муураа яагаад байгааг ажиглан зөв оношлох нь эзэн таны мууртаа санаа тавих ажлын нэг хэсэг юм шүү.
Ээж муур голдуу зулзагануудаа сүүлээр нь тоглохыг зөвшөөрдөг. Харин ядарсан үедээ түүгээрээ ташуурдах нь бий. Тиймээс энэ дүр зургийг харвал муур тань ууртай байгааг анхаараарай. Уруулаа долоох, хурц хүржигнэх, нүдээ хурдан цавчих зэрэг нь уцаартай байгаагийн шинж. Харин тайван байгаа муур өөр муур луу дайрдаггүй. Муур тань нүдээ хагас аниатай тайван сууж байвал амар тайван байгаа хэрэг. Зарим хүмүүс муур луугаа ирмэхэд буцаад ирмэж байвал үнсэж байгаа илрэл гэж ярьдаг. Муурын хүүхэн хараа нь томорсон харагдвал муурт их сонирхолтой байгаа гэсэн шинж, харин жижгэрсэн байвал сонор сэрэмжтэй байдлыг нь илтгэнэ.
Сахалынх нь байдлаар мөн шинжиж болдог зөвлөгөөг дурдъя. Муурын сахал чигтээ сарвайсан байвал нөхцөл байдал тааламжтай, зугаатай байгаагийн илрэл. Хоол өгөхийн өмнө, эсвэл ямар нэг юм барьсныхаа дараа сахлаа тийм болгодог байна. Архирах үед муурын сахал хойшоогоо болсон байдаг. Хүн эвшээхдээ амаа том ангайлгаж, дуу гарган эвшээдэг. Үүнтэй адил муур ч гэсэн янз бүрийн дүр үзүүлж болно. Тиймээс айх шаардлагагүй.
Ойлгогдошгүй шинж байдлуудыг хэрхэн ойлгох вэ
Муур гэртээ өөрөө орохгүй, миавлаад хаалга онгойлгож өгөхөөс нааш орохгүй байвал муурын зам саадгүй байхыг хүссэн шинж. Ямар нэг араатан амьтнаас айгаад байгаа сэтгэл зүйн айдастай байна гэсэн үг. Тэгээд хаалга онгойлгож өгөхөд ямар нэг аймаар зүйл байхгүй байгааг хараад орно.
Муурын сандрах энэ сэтгэл зүйн айдас нь муурт нэг л тохиолдвол үргэлж тэгээд байдаг болчихдог. Муурын санаа бодол эсрэгээрээ эргэдэг гэсэн үг. Жишээлбэл гадаа бороо орж байлаа. Байшингийн урд сууж байсан муур магадгүй байшингийн ард бороо ороогүй байх, тийшээ явъя гэж боддог гэсэн үг.
Муур гэдэг чинь өөрийнхөө жижиг ертөнцдөө их адал явдалтай амьдардаг өөрийн зөнгөө дагаж амьдардаг амьтан юм. Тиймээс бороо ороход урд байж байгаад хойшоо яваад өгвөл гайхах хэрэггүй гэсэн үг. Хойно бороо орж байгааг шалгаад явсан хэрэг. Муураа улам сайн ойлгож шинэ нээлт, ойлголт гаргахад тань амжилт хүсье!