Сингапурын Үндэсний Галлерейд Японы ултра-технологийн групп Teamlab-ийн үзэсгэлэн гарж байна. Технологийн гайхалтай хэрэглээгээрээ нэртэй Teamlab-ийн үзэсгэлэн рүү ороход биеээрээ хүрэхэд өнгө нь хувирдаг олон янзын бөмбөлөгүүд угтана.
Бөмбөлгүүд хоорондоо вайрлесс холбоосоор холбогджээ. Холбоосоор сенсор датанууд агаараар тархсаар бөмбөлгүүдийг адилхан өнгөтэй болгох аж.
Өмнө нь Япон, Солонгос, Хонг Конгод тавигдсан Teamlab-ийн ‘Ертөнцийг нэгтгэж бас хувиаргах нь’ үзэсгэлэн технологи, урлагийг нэгтгэхээр зорьсон байв.
Бөмбөлөг бүрт дата цуглуулагч сенсоруудыг суулгасан байна. Ингэснээр хүн биеээрээ хүрэхэд арьсыг мэдрэн, өнгөө өөрчлөх юм.