Stratolaunch хэмээх дэлхийн хамгийн том нисэх онгоцийг анх удаа олны өмнө харууллаа. Аварга онгоцыг Микрософтыг хамтран үүсгэн байгуулагч Паул Аллены санаачлагаар барижээ. Аллен онгоцоор пуужинг сансарт хөөргөх зорилго тавьсан байна.
385 метрийн далавчтай Stratolaunch ойролцоогоор 270.000 кг жинтэй ба эцсийн шатанд онгоц 6 Boeing 747-ийн мотороор ниснэ.
Stratolaunch-аар дамжуулж пуужин хөөргөх нь түүний түлшний үнийг хөнгөлөхөөс гадна, сансар луу нэвтрэхэд илүү найдвартай, хялбар болно гэж тооцоолжээ.