Хятадын эртний сурвалж бичигт хөзөр хэмээх тоглоомыг анх 1120 онд Хятадад бий болсон хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэтэл зарим эх сурвалжид эртний Египетэд анхны хөзөр гарч ирсэн гэж дурджээ. Эртний Египетэд хөзрийг тоглоомын зориулалтаар бус, харин ирээдүйгээ урьдчилан тааж мэргэлэх хэрэгсэл болгон ашиглаж байжээ. Тухайн үеийн нэг багц хөзөр 78 ширхэгээс бүрддэг байсан гэдэг.
Өдгөө цагт хөзөр нь хүмүүсийн өдөр тутмын шахам хэрэглээ болсон тоглоом болсон төдийгүй хууль бусаар мөнгө олох, хууран мэхлэх хэрэгсэл болсон нь харамсалтай. Тэгсэн хэдий ч хөзөр хэмээгчээр бас ч гайхамшгийг үзүүлж болохын нэгэн тод жишээг та бүхэнд хүргэж байна.