“Их хотын жаргалтай үрс” тоглолт боллоо

“Их хотын жаргалтай үрс” тоглолт боллоо


7 жил

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Их хотын жаргалтай үрс” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болов. Уг арга хэмжээнд нийслэлийн 6 дүүргийн 138 хорооны шилдэг 1100  хүүхэд уригдан оролцож байгаа юм. Хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолтод НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар болон бусад төлөөлөгч оролцлоо. Уг арга хэмжээг нээж НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Монгол Улсад эх, үрсийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ танхимд 1000 гаруй хүүхэд ээж, аавын хамт хүрэлцэн иржээ. Та бүхнийхээ баярыг хуваалцахаар ирсэндээ МАН-ын бүлгийн ах эгч нар нь маш их баяртай байна. НИТХ-ын МАН-ын бүлгээс “Аз жаргалтай хот” хэмээх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөрийн хөтөлбөрт маань “Аз жаргалтай үрс”, “Аз жаргалтай гэр бүл” гэсэн дэд хөтөлбөр бий. Бидний энэхүү мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд буюу Улаанбаатар хотын хэмжээнд 2020 он гэхэд бүх хороо, дүүрэг сургууль, цэцэрлэгтэй болохоор тусгагдсан. Энэ ажил маань ч эхнээсээ хэрэгжиж эхэлсэн гэдийг хэлье. НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 төлөөлөгч энэхүү арга хэмжээнд тойрог бүрийнхээ  шилдэг хүүхдүүдийг урьж авчраад Хүүхдийн ордоны авьяаслаг багачуудынхаа тоглолтыг үзүүлж, гарын бэлэг гардуулахаар бэлтгэсэн байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хотын хөгжил, хүүхэд багачууд, ард иргэдийнхээ төлөө юу хийж бүтээх вэ гэдгийг та бүхнээс санал авч ажилладаг газар байдаг юм. Ингээд хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсээд эцэг, эхдээ ээлтэй, эх орондоо тустай, хайртай иргэн болоорой гэж ереее” гэлээ.

Монголчууд зургаадугаар сарын 1 буюу Хүүхдийн баярын энэ өдрийг үндэстний хэмжээнд архигүй өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх тээврийн бүх хэрэгсэл гэрлээ асаан хөдөлгөөнд оролцож хүндэтгэл үзүүлдэг. Цаашилвал хамгийн гэгээлэг ертөнцийн бэлгэ тэмдэг болсон энэ өдөр хогоо хаяхгүй байж, өөрийн амьдарч буй ертөнцийг хайрлах ёстой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү