Америк тив алгассан пуужинг унагаах интерцептор пуужингийн анхны туршилтыг амжилттай явуулжээ. Энэ тухай Америкийн Батлан Хамгаалах Агентлаг мэдээлсэн байв.
Интерцептор пуужинг Мягмар гарагт Калифорны Ванденберг Агаарын хүчний баазаас хөөргөсөн байна. Харин тив алгассан пуужингийн загвар хувилбарыг Маршаллын Арлуудын Кважалейн Атолл арлаас хөөргөснийг интерцептор унагаажээ. Кважалейн Атолл нь Калифорноос 8.000 км-ийн зайтай.
Пентагоны ажилтан туршилтыг хэдэн жилийн өмнөөс төлөвлөсөн ба Хойд Солонгосын саяхан явуулсан баллистик пуужингийн туршилттай хамаагүй гэж тайлбарласан байв.