Хүүхдийн баярын өдрийн соёл, урлагийн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр

Хүүхдийн баярын өдрийн соёл, урлагийн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр


7 жил

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийсэн билээ.

Энэ жилийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь хүүхэд багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай”, "Өрж эвлүүлэх наадгай"  зэрэг 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн  хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.

Түүнчлэн ирэх сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж байгаа гэнэ. Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж амилуулж байгаа нь энэ жилийн хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд хаана. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм. Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж,  иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ.


БАЯРЫН СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР


Өнөөдөр буюу 2017.05.31-нд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар 

11:00 цагаас Дүүргийн Соёлын ордонд “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

Тус дүүргийн бүх хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар

12:00 цагаас УБ Паласийн гадна талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

12:30 цагаас Төмөр замын дээд сургуулиас УБ Палас хүртэл парад алхана.

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар

09:40 цагаас Соёлын ордны өмнөх талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

05 дугаар сарын 26-нааc 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.


Маргааш буюу 2017.06.01-нд


Нийслэлийн Засаг даргын тамгын газар

11:00-16:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХЭДбаярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр

12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.

Хүүхэлдэйн театр

05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

Гэгээнтэн кино театр

  • Маргад эрдэнийн орноор аялсан нь / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино /
  • Карибын тэнгисийн дээрэмчид
  • Спарк /Хүүхэлдэй кино/
  • Галактикийн хамгаалагчид -2
  • Харийнхан

Тэнгис кино театр

Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино

Өргөө кино театр

 Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино

Монголын хүүхдийн ордон

14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар

10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар

10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 

10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар 

10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү