Ирланд улс Дублин хотын нийтийн тээврийг бүхэлд нь шинэчлэх болсон тухай зарлалаа. BusConnects төсөл нийт 1 тэрбум €-оор бүтнэ. Ирландын Үндэсний Тээврийн Захиргаа төсөл Дублины нийтийн тээврийг 50 хувиар ихэсгэнэ гэж тооцоолжээ.
Тээвэр, Спорт, Аялал Жуулчлалын сайд Шейн Росс сүүлийн хэдэн жил Ирланд эдийн засаг сэргэлт, өсөлттэй байгаа гэжээ. Тиймээс энэ нь “илүү олон ажил, илүү олон хүмүүс ажиллаж, илүү олон хүмүүс уулзалдаж, илүү олон хүмүүс ирнэ” гэсэн үг учраас тээврийн дэд бүтцийг шинэчлэх шаардлагатай гэж тайлбарласан байна.
Нийтийн тээврийн шинэчлэл Россын харж буйгаар автобусыг “өмнөхөөсөө хурд, цаг барилт, найдвар, тав тух, аялал”-аараа хамаагүй сайн болгоно.