Өмнөд Солонгосчууд агаарын бохирдлын улмаас Хятадыг шүүхэд өгчээ

Өмнөд Солонгосчууд агаарын бохирдлын улмаас Хятадыг шүүхэд өгчээ


7 жил

Хятадын агаарын бохирдол ганцхан Хятадуудад хүндрэлтэй биш байгаа бололтой. Лхагва гарагт Өмнөд Солонгосын бүлэг хүмүүс Хятадын засгийн газрыг шүүхэд өгчээ.

Яагаад?

86 гомдол гаргагчдын хэлж буйгаар Хятадын цөлөөс Өмнөд Солонгос руу хийсэн орж ирсэн тоосонцор тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөн, амьсгалын замын халдвараар өвчлөх эрсдэлд оруулаад байгаа гэжээ.

Энэ тухай Йонхап мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Говийн цөлөөс орж ирдэг элсний шуурга нийслэл Бээжингийн оршин суугчдаас гадна Сөүл хот хүрдэг байна. Хэдий Өмнөд Солонгосчууд Хятадыг буруутгаж байгаа ч мэргэжилтнүүд үүнийг нүүрсний станц, дизел түлшний хэрэглээтэй холбон тайлбарладаг.

Гомдол гаргагчдын хувьд Хятадын засгийн газар “бохирдлыг хүлээн зөвшөрөөгдөх түвшинд хянаагүй” гэсэн ба хүн бүр 2.600$-ын нөхөн олговор шаардаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү