Sana Health нэртэй компаний энэ маск жирийн маскаас нэлээд өндөр үнэтэй. Гэхдээ тэдний бүтээгдэхүүн таныг 10 минут тайван нойрсгох амлалт өгчээ. Хэдий 10 минут бага сонсогдож байгаа ч тайван, сайн нойрссон 10 минут илүү үр дүнтэй гэж судлаачид зөвлөдөг.
Маск ганцхан гэрлийг сайн хаахааас гадна, дотроо аудио-визуал стимулацтай. Энэ нь гүн нойронд автахад туслана. Компаний захирал Ричард Ханбүр унтахад нь саад болдог өвдөлтөө намдаах технологийн гарцийг хайсаар энэ маскийг бүтээжээ.
Sana Health мэдэгдсэнээр тэд ‘Sana Sleep Mask’-ийг 2018 оны эхэнд 400$-аар буюу ойролцоогоор 1 сая төгрөгөөр зах зээлд нийлүүлнэ.