Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин агаарын хөнгөн хийт онгоц барьж буй тухай өнгөрсөн 4-р сард зарлагдаад байлаа. Түүний хөлгийн тухай The Guardian нэмэлт мэдээлэл өгсөн байна.
Бриний агаарын хөнгөн хийт онгоц хүмүүнлэг бас арилжааны зорилготой гэнэ. Дэлхийн хамгийн том агаарын тээвэр нь 200 метрийн өргөнтэй. Үүнээс гадна хөлгийг барих зардлыг Брин цэвэр өөрийн мөнгөөс гаргаад байгаа юм.
Сергей Брин өөрийн хувийн сонирхлын дагуу дэлхийн хамгийн том агаарын хөнгөн хийт онгоцыг барихаар болсон. Төсөлд тэр НАСА-ийн сансарын тээврийн инженер Алан Вестон зэрэг янз бүрийн мэргэжилтнүүдийг урьж оролцуулжээ.