Кивано бренд ээлжит цахилгаан скүүтер K01 загвараа танилцууллаа. Биеийн хөдөлгөөнөөр удирдаж болох скүүтерийг карбон фибер, цайрын хайлш, поликарбонатаар хийжээ.
Кивано К01-ийг унаж байгаад ядрах эсвэл бартааг туулах үеэр чирж явахын оронд утасны аппликейшинээр удирдах боломжтой. Аппликейшинээр дамжуулж хэрэглэгчид моторны цэнэг, хурд, аялсан замын урт зэргийг хэмжиж болно.
800$-аар зарагдах К01 скүүтерийг хамгийн ихдээ 32 км/цагийн хурдтай унаж болох ба цэнэглэхэд нэг цаг шаардлагатай.