Дэлхийн удирдагчдын арьсыг хуулсан нь буюу бид бүгдээрээ адилхан

Дэлхийн удирдагчдын арьсыг хуулсан нь буюу бид бүгдээрээ адилхан

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Австралийн Алекс Ваделтон, Ирландын уран бүтээлч Маркус Баярн нар хамтран “Нэг миллиметр” нэртэй төсөл гаргажээ. Тэдний бүтээл үзэгчдийг бусдыг арьсны өнгө, үндэстэн, угсаа, хүйсээс нь хол даван харж байхыг сануулахаар зорьсон байна.

Оросын ерөнхийлөгчВладимир Путин

Харахад шоконд оруулам цуврал зургуудад бүх хүмүүсийг бүрхдэг “нэг миллиметр” арьсыг дэлхийн удирдагчдын нүүрнээс хуулсан байлаа. Төсөл энэ сарын 26-нд болсон Их 7-ийн уулзалттай давхцжээ.

Их Британий ерөнхий сайд Тереза Мей

Уран бүтээлчид хүн төрөлхтөн нэгэндээ арьс өнгө, хүйснээсээ үл хамааран хүндэтгэлтэй харьцаж , эцсийн эцэст бид адилхан шүү дээ гэсэн мессежийг өгөхийг хүссэн байв.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун

Алекс Ваделтон дэлхийн улс төрийн мэдээг үзэж байгаад “дэлхий одоо хутганы ирмэгт ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан” тухай ярьжээ. “Бидний удирдагчид хүн төрөлхтний ирээдүйг гэхээсээ илүү өөрийн улсыг хамгаалж байна.  Бидний хоорондын ганц ялгаа бол зүгээр нэг арьс юм байна гэж надад бодогдсон” гэж хэлсэн байна.

Германы канцлер Ангела Меркел

Энэтхэгийн ерөнхий сайд Нерендра Моди

Хятадын ерөнхийлөгч Си Жинпин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү