Зүрхний цохилтыг хамгийн сайн хэмждэг бугуйн цаг бол Apple Watch

Зүрхний цохилтыг хамгийн сайн хэмждэг бугуйн цаг бол Apple Watch


8 жил

Станфордын Их Сургуулийн туршилтаар бол зүрхний цохилтын давтамж, шатаасан калорийг хамгийн сайн хэмждэг смарт бугуйн цагаар Apple watch шалгарсан байна.

Судалгаанд 60 хүн оролцжээ. Тэдэнд Samsung Gear S2, MIO, Alpha 2, Microsoft Band, Fitbit Surge зэрэг смарт бугуйн цагийг зүүгээд гүйх, дугуй унах, алхах зэрэг хөдөлгөөнийг хийлгэсэн байв.

Дараа нь оролцочдын зүрхний цохилт, калорийг хэмжих гэж электрокардиограф буюу зүрхний үйл ажиллагааг шалгагч төхөөрөмж, калориметр хоёрыг зүүлгэжээ. Ингээд хоёр төхөөрөмжний үр дүнг дээрх бугуйн цагуудтай харьцуулсан байв.

Судалгааны дараа Apple Watch зүрхний цохилт, калорийг хэмжих нарийвчлалаараа нэгдүгээрт шалгарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү