Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


8 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 30. Бархасвадь гараг.  Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Нэг цагаан мэнгэтэй, хар хулгана өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй
                          Суудал: 
Ус

Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр ажил чинь маш сайн явагдана. Танд төлөвлөөгүй орлого орж ирнэ. Бирж дээр тоглож болохгүй. Гэр бүлд нааштай санаандгүй явдал болно. Нэртэй фирмийн үнэтэй бэлэг авна. Харьцаандаа үнэнч, итгэлтэй бай. Үнэнч дулаан харьцаа хосуудыг баярлуулна.


ҮХЭР (4/20-5/20)

Янз бүрийн шалтгаанаар хүнд хэцүү маргаан хийх өдөр. Жишээ нь, цалин хөлсний талаар ээлжит маргаан гарч болзошгүй. Биеийн хүчний болон спортын хэт ачаалал танд хэрэггүй. Иогоор хичээллэх нь амьдралын эрч хүч энергиэ зөв хуваарилахад тань тусална.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ярвигтай өдөр. Мөн удаан хугацааны ажлын захиалгатай болж магадгүй. Олон нийтийн өмнө үг хэлэх. шинэ уран бүтээл, санаа оноогоо тунхаглахад таатай өдөр. Гэр бүл болоход хамгийн сайн өдөр. Дотны хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та цаг тухайд нь алдаагаа ухамсарлаж, эсвэл бусдын алдааг уучлахгүй бол хүндхэн үр дагаварт хүрч болзошгүй. Үнэт зүйлийг үнэлж, үйл хөдлөлөө эргэн харах боломж олдоно. Дотоод сэтгэлийн тааламжтай байдал, зорьсон зүйлдээ хүрэхэд саад болж буй зүйлсээс татгалзахыг хичээ.


АРСЛАН (7/23-8/22)   

Сэтгэл санаа гутарснаас сэтгэлийн дарамттай болон настай хүмүүсийн биеийн байдал муудна. Тэдний хувьд бие эрхтний үйл ажиллагаа илэрхий удаашралтай хөгширөлт хурдан явагдаж байгаа нь ажиглагдана. Тийм хүмүүс өвдөхдөө амархан, ганцаардах зовлонтой байдаг. Хүнд нөхцөлд сэтгэл судлаач эмчийн тусламж шаардагдах болно. 


ОХИН (8/23-9/22)

Найз нөхөд болон ойр дотнынхонтойгоо сайхан харьцана. Баяр ёслол, уулзалт болж тэнд та гялалзана. Таны идэвхи оролдлогоор гэр бүлийн тань тохь тух, аж байдал бэхжинэ. Гол нь өөрийн боломжийг бүү алд. Энэ өдөр эрүүл мэндийн талаар асуудал гарч болзошгүйг одод анхааруулж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та эсрэг хүйсийн хүнтэй танилцах бололтой. Тэгээд шинэ танил нь ихэд таалагдах болохоор тэд өөрийг нь өмнөх явдлаас чөлөөтэй байж болно хэмээн бодох бололтой. Шинэ, хэрэгтэй хүнтэй танилцаж сурагтун. Гэхдээ аюултай холбоо, хэрэггүй үүргээс зайлсхий.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Нөхцөл байдлын улмаас оршин суугаа газараа сольж, шинэ нөхцөлд зохицох шаардлага гарна. Стресст орж мэдэхээр уур амьсгалд байна. Хүндрэлээс бүү эмээ. Яадаг ч байсан амьдралаа сайжруулах гэсэн таны шийдэмгий чанар, хүсэл биеллээ олох болно.


НУМ (11/22-12/21)

Таны мөрөөдлүүд биелж, удаан шаналгасан төлөвлөгөөнүүд тань хэрэгжинэ. Танилын хүрээгээ өргөсгө. Тэгвэл таны ёс суртахуун, оюун ухааны хөгжил дээшилж, ертөнцийг үзэх үзэл тань өөрчлөгдөнө. Зөн билгээ сонс. Хамгийн найдвартай, шалгагдсан хүмүүстээ итгэ.


МАТАР (12/22-1/19)

Үдээс хойш ажилд тань хүндрэл үүснэ. Хамтран ажиллагсадтайгаа муудалцах магадлалтай. Төрөлхийн тэвчээрээ харуулж, сайн сайханд итгэ. Энэ удаагийн ялагдал буулт нь таны талаарх үнэлэмжийг бууруулж чадахгүй тул санаа бүү зов. Харин ч асуудлыг сөрөх гэж бухимдахгүй байх нь танд таатай байдлыг бий болгоно. Түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө худалдаж ав.


ХУМХ (1/20-2/18)

Мэдээлэл солилцоо боловсролын салбарт ажилладаг хүмүүст таатай. Гэрээ хэлэлцээр байгуулбал амжилттай болно. Танд шинэ ажил санал болговол гэрээнд зоригтойгоор гарын үсэг зур. Хүчээ бүрэн зарцуулах боломжгүй, мөртлөө зарлага шаардсан ажлууд ундрах бололтой. Таны санхүүгийн байдал хүндэрч, гэр бүлийн хэрүүл үүсэх боломжтой. 


ЗАГАС (2/19-3/20)

Олон хүмүүс таны ханиар бахархана. Та хоёр хамтдаа аз жаргалтай байна. Олон түмэнд магтагдан явж байхдаа хувь заяагаар таныг холбож өгсөн хүмүүсийн талаар бүү март. Тэд бол таны найдвартай бат бэх ар тал гэдгийг сана.Мөн энэ ордныхныг гэр бүл, аян замд өөрчлөлт хүлээж байна. Мөн сонирхолтой, ашигтай уулзалтууд, толгой эргэм хайр дурлалын адал явдлууд тохиолдоно. Бүхнийг амжуулахаар яар. Аз жаргал таны хажууд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү