Данийн эрчим хүчний компани ‘Dong Energy’ Ливерпүүлийн далайн эргээс дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн хүчтэй салхины эрчим хүчийг ашиглалтанд оруулж эхэллээ.
Тус бүр 195 метрийн өндөртэй турбинууд 8 мегаваттын эрчим хүчийг гаргах чадалтай. Ингэснээр турбин ганцхан удаа л эргэхэд нэг байшингийн эрчим хүчийг бүтэн өдөр хангана. Жирийн салхины эрчим хүч 3.6 мегаваттыг гаргадаг.
Dong-ийн шинэ байгууламж нийт 32 турбинтай ба Их Британий 230.000 айлыг эрчим хүчээр хангах аж.
Их Британи далайн салхины эрчим хүчний салбарт маш хурдтай ажиллаж байна. Тэд 5.5 гегаваттын, 4.3 сая айлыг эрчим хүчээр хангах 5.3 гегаваттын турбинуудаараа тэргүүлдэг байна. Одоо энэ тоог 50 хувиар нэмэх 8 байгууламж хийгдэж байгаа.