Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн


8 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 27. Ангараг гараг. Шийдэм одтой, Гурван хөх мэнгэтэй,  цагаан нохой өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
                          Суудал:
Төмөр

Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Шүүмжлэлтэй тааламжгүй өдөр Энэ өдрийн үйл явдлууд таныг сэтгэл гутралын ирмэгт аваачина. Оройдоо далайн давстай усанд ор. Уйтгартай гэрийн ажлуудаа хийнэ. Гэрийнхнийхээ асуудалд зэвүү хүрч мэднэ. Энэ өдөр хувийн амьдралын асуудлуудаа анхаарч, сэтгэл санаагаа хөгжүүлэхийг одод зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)


Таны урд өмнө чинь мэргэжлийн зам нээгдэж байгаа. Тэнд гэнэтийн үйл явдлууд, шинэ нээлтүүд таныг хүлээж байгаа. Энэ өдөр зээл барьцаа гэх мэтийн зүйл авахад тохиромжтой өдөр байна. Та ойр дотны бүх юмыг болж өгвөл өөр нүдээр хараарай. Ингэснээр та шинэ боломж олох болно. Та төлөвлөсөн төлөвлөгөөгөө бүрэн төлөвлөх хэрэгтэй. Та эрхэлсэн ажлаа хүнд ч гэсэн дуусгах хэрэгтэй шүү.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны мэргэжлийн өндөр ур чадвар, хамт олон удирдлагад тань таалагдах болно. Авьяас чадвараа үзүүлэх сайхан боломж гарна. Эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг ч ихээр татна. Зөн билгээ дагаж гаргасан шийдвэр тань цорын ганц зөв нь байх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хайртай хүн тань танаас уучлал гуйн, хийсэн алдаандаа гэмшсэн байдалтай ирнэ. Та үзэл бодлоо зөв гэж үзэж буй бол бусдын сэтгэгдлийг тоолгүйгээр түүнийгээ дага. Тамхи татдаг хүмүүсийн дархлаа муудаж, амьсгалын замын өвчин хүндэрнэ. Бодож төлөвлөж буй зүйл тань амархан үр дүнгээ өгөх ажил биш бол шууд дайран орох хэрэггүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Урвах өдөр. Танаас урвасан хүмүүс далдуур хуйвалдаж муу зүйл хийж болзошгүй. Болгоомжтой бай. Талархал хүлээх хэрэггүй. Хэрвээ хайр сэтгэлийн харилцаа тань сэтгэлийг баясгахгүй, дарамт учруулдаг бол та энэ өдөр эцсийн шийдвэр гаргаж, харьцаагаа бүрмөсөн тасална. Ингэснээр эрх чөлөөтэй болж шинэ эрч хүч, амьдралын баяр баясгаланг мэдрэх болно. Хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэхэд их хүч зарцуулсан өдөр болно


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр сэтгэл санаа тогтвортой, бие сайн байна. Түншүүдийн харьцаа ч сайн байна. Хэрцгий байдал гаргавал бухимдал авч ирнэ. Таны дэргэд байгаа хүн бүгд хайраар үгүйлэгдэж буйг анхаар. Орой сэтгэл санааны огцом өөрчлөлтүүд гарч сэтгэцийн цочрол бий болно. Спиртийн төрлийн ундаа хэрэглэх, мах идэх, хурц амтлагч хэрэглэхээс зайлсхий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та ашигтай гэрээнд гарын үсэг зурж өөрсдөдөө ч мөнгө олж, бусдад ч мөнгө олох боломж олгоно. Хэрэв та ирээдүйтэй ажил хэрэгт хувийнхаа үйл ажиллагааг оруулан, маш өндөр түвшинд сэтгэх юм бол хүссэн бүхнээ биелүүлж чадна. Санхүүгийн ашиг сонирхлууд зөрчилдөж мэднэ. Ойр дотны хүмүүс тусална. Чимээгүй өнгөрөхийн оронд та санхүүгийн хүндрэлтэй асуудлуудаа хэлэлцсэн нь дээр.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр та олон хүний өмнө хариуцлага хүлээж, тэдний ажил хэргийг удирдах болно. Энэ өдрийн үйл явдал нийгмийн ямар ч асуудлыг шийдэх сайн сургамж болж өгнө. Бусдын асуудлыг шийдэж байхдаа та өөрийгөө ч шинэчилж чадна.


НУМ (11/22-12/21)

Ихээхэн ашиг орлого харагдаж байна. Гэвч түншүүдийнхээ найдвартай эсэхийг шалга. Мөнгөө хааш нь, юунд хөрөнгө оруулалт болгохоо бод. Бага ч гэсэн мөнгийг эргэлзээтэй үйлдвэрлэлд бүү оруул. Яаран буруу хөдөлснөөс сайтар бодож, төлөвлөсний дараа хийх хөрөнгө оруулалт танд удаан хугацааны ашиг авч ирнэ.


МАТАР (12/22-1/19)

Дурын хүмүүстэй харилцах, үзэл бодлоо солилцох чадвар өндөр байна. Өнөөдрийн ихэнх ажил хэрэг мэдээллийн хүлээн авах, цахим техник, бага зэргийн аялалуудтай холбоотой байна. Албан болон амины ажил хэрэгтээ цаг зав гарга. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий.


ХУМХ (1/20-2/18)

Сэтгэл зовоосон хүнд асуудлуудтай өдөр. Та өөрийн хувийн туршлага дээр үндэслэн бодит байдал ба мөрөөдлийн хооронд ихээхэн ялгаа байдгүйд үнэмших болно. Таны ажилд маш хэрэгтэй олон шинэ санаанууд төрж болно. Оновчтой бизнес, худалдааны боломж үүсэхийг үгүйсгэхгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр таны үйл хөдлөл бодол санаа бусдаас ихээхэн хамаарна. Та бусдад аюултай үзэл бодлоо тулгах болно. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүсийн ховсдох нөлөөнд бүү авт. Та бүгдийг бодож, тунгааж шийдвэр гаргаж заншсан тул цаашид ч мөн тийм бай. Та бүрэн тайвшрах эсвэл ойртож буй аюулыг биеэрээ мэдрэх чадвараа хөгжүүлж чадна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү