Ерөнхийлөгч Трамп ба түүний засгийн ачаар Америкийн Saturday Night Live шоуны сүүлийн улирал рейтинг сайтай байлаа.
Улирлын сүүлийн ангийг Дуэйн “The Rock” Жонсон хөтлөлөө. Трампыг элэглэгч, жүжигчин Алек Балдвин түүнийг тайзанд гаргахаас өмнө, Жонсон хүмүүс өөрөөс нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай асууж байсан тухай ярьжээ.
Ингэхдээ тэр 2020 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ, тэр дундаа Том Ханкстай хамтран өрсөлдөнө гэж зарлав.
“Тэр маш харизматик, дэлхийн хаана ч ямар ч хүний хайрыг татсан...Том Ханкс!” гэж Жонсон Ханксыг танилцуулжээ.
“Өмнө нь, би хэзээ ч ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж бодож байсангүй. Өөрийгөө тохирохгүй гэж боддог байлаа. Гэхдээ одоо би хэтэрхий тохирсон гэдэгтээ сэтгэл зовиноод байх юм.” гэж Жонсон бизнесмен Америкийн ерөнхийлөгч болсоныг дооглонгуй хэлжээ.
“Тэгэхээр, үнэндээ бол бид Америк улсад хэрэгтэй,” гэж Ханкс хариу өгөн дэмжжээ.
Том Ханкс Дуэйнтэй хамт дэвшвэл сонгогчдын саналыг 100 хувь авна гэлээ. Учир нь тэр Дэлхийн II Дайнд “бараг 10 янзын кинонд” байлдсан тул ахмад насны иргэдийн саналыг авна гэжээ.