1. Финландад 7 настайгаасаа эхлэн сурагч болдог
Манайд 6 настайгаасаа эхэлдэг. Зарим улсуудад 5 наснаас эхлэх тохиолдол ч байдаг. Гэхдээ судлаачид хамгийн эртдээ 7 насыг сургуульд ороход тохиромжтой гэж зөвлөдөг бөгөөд хөвгүүдийг эрт сургуульд оруулахгүй байхыг ч санал болгодог.
2. Бусад улсуудтай харьцуулвал Финланд сурагчдад өсвөр нас хүртэл нь даалгавар бага өгдөг. 2015 онд гарсан судалгаагаар өдөрт Финланд хүүхэд 30 минутыг даалгавар хийхэд зарцуулдаг.
Харин Монголд Bataar.mn-д бичсэнээр 4-р ангийн нэг сар амарч байгаа хүүхэд “ 208 хуудас бүхий хоёр номыг уншиж, нэг дэвтэр сэтгэгдэл бичнэ.. математикийн 145 бодлого, монгол хэл гэхэд хуулан бичлэг, цээж бичиг тус бүр нэг дэвтэр, дээр нь 100 хэлц үг тус бүрийг тайлбарлаж бичээд өгүүлбэр зохиох даалгаварууд өгсөн...”
3. Эхний зургаан жил хүүхдэд дүн тавьдаггүй.
4. Эхний 9 жилийн боловсролыг 100 хувь Финландын төрөөс даадаг
5. Финландад хувийн сургууль байхгүй.
2014 онд British School of Ulaanbaatar бараг 30 сая төгрөгийн төлбөрөөр Монголын хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуулиар “шалгарч” байсан.
6. Финланд багш нар заавал магистрын дипломтой байх ёстой
7. Багшийн мэргэжил хуульч, эмч нартай зэрэгцэхүйц нэр хүндтэй.
8. Яруу найраг,спорт, хөгжим, тогооч буюу хоол бас үйлдвэрийн ажлын ангиудтай. Гэхдээ энэ бол сонгон эсвэл тусгай анги биш.
9.Хотын зах байна уу, хотын төв байна уу, сургуулийн чанарт ялгаа байхгүй.
10. Финландад сурагчид өдөрт нийт 75 минутын завсарлага авдаг.
11. Багш нар өдөрт 4 цагийг ангид, 2 цагийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд өнгөрөөдөг.
12. Манайхны ярьдагаар улсын шалгалт буюу Финландад стандарт шалгалтыг нийт сургуульд сурах хугацаанд ганцхан удаа 16 настайд нь авдаг.