Ирээдүйд саад тотгор тохиох эсэх нь тодорхойгүй байхад үүндээ шаналдаг хүмүүсийн тархины стратиум хэвийн хэмжээнээс илүү байдаг гэжээ. Стратиум гэдэг нь сэтгэл түгшлийн эмгэгтэй холбоотой тархины хэсэг.
“Бидний судалгаа хүний ирээдүйн тодорхойгүй байдалтай зохицох ба тархины тусгай талбар доторх саарал маттерын хэмжээний хамаарлыг олох байсан,” хэмээн ахлах судлаач, Дартмоут Коллежийн PhD Жастин Ким дурдсан байна.
Судалгааг Америкийн Психологийн Холбооны Emotion сэтгүүлд хэвлэжээ.
61 оюутан тэдний ирээдүйд тохиож болох сөрөг үйл явдлын тодорхойгүйг тэвчих чадварыг нь шалгах судалгааг бөглүүлээд, тархины MRI скан хийлгэсэн байна. Жастин Ким багийн хамт сканыг анализдаад, ирээдүйн тодорхойгүй байдлыг тэвчих чадвар стратиум хоёр холбоо ихтэй байгааг харжээ.