Техас мужийн Аустин хотын 37 настай Брандон Весказ болзоот бүсгүйгээ кино үзэж байхад мессеж бичсэн гэж шүүхэд өгчээ. Тэд интернетээр танилцсан байна.
Birth Movies Death мэдээлсэнээр шинээр гарсан ‘Guardians Of The Galaxy Vol.2’-ийг үзэж байхад эмэгтэй 15 минутын дотор 10-20 удаа мессеж уншиж, явуулж утсаа оролдсон гэжээ.
Брандон эмэгтэйг киноны билетний үнэ 17.31 долларыг төлөх нэхэмжлэл гаргасан байна. Түүний харж буйгаар эмэгтэйгийн үйлдэл кино театрын дүрмийг “шууд зөрчсөн” ба өөрт нь бас бусад хүмүүст “тааламжгүй”-ээр нөлөөлжээ. Брандоны гаргасан нэхэмжлэлд эмэгтэйн “араншин иргэншсэн нийгэм дэх заналхийлэл.” гэж бичсэн байв.
The American Statesman-д хэлсэнээр эрэгтэйд энэ бүхэн “тамаас ирсэн анхны болзоо шиг” байжээ.
Харин эмэгтэй “Би хэнд ч садаа болоогүй. Зогсоо зайгүй бичсэн юм байхгүй.” гэж хариу өгсөн ба “Би муу эмэгтэй биш. Зүгээр л болзоонд явсан хүн.” хэмээн тайлбарласан байна.
Гэхдээ кино театр дотор утсаа байн байн оролдох нь бүдүүлэг гэдэгтэй маргахгүй биз дээ?