'Дулаан Далайн ван'-аас ус, үүл илрүүлжээ


8 жил
  • HAT-P-26b бол Далай вангийн хэмжээтэй
  • HAT-P-26b-д гидроген, хелиум, уур, үүл байдаг

НАСА-ийн Hubble, Spitzer сансарын телескопууд “дулаан Далай ван” гэж нэрлэгддэг гаригийг гидроген, хелиум, уур, үүл гээд баялаг уур амьсгалтай гэдгийг илрүүлжээ. Энэ тухай Science сэтгүүлийн 5-р сарын 12-ны дугаарт мэдээлжээ.

 Дэлхийгээс 437 гэрлийн жилийн цаана байгаа Далай вангийн хэмжээтэй эксо-гараг HAT-P-26b нарнаас хоёр дахин урт настай одыг тойрон эргэдэг.

Энэ бол “дулаан Далай ван”-ийн тухай хамгийн нарийвчилсан анализ ба судлаачид HAT-P-26b-д ус байх магадлалтай бөгөөд үүл багатай  гэдэгт үнэмшиж байгаа аж.

Нээлт бусад гаригийн системүүдийн үүсэл ба хөгжлийн тухай мэдэхэд туслана гэв. “Одон орон судлаачид энэ хол Далай вангийн хэмжээтэй гаригуудын уур амьсгалыг судлаад эхэлчихсэн. Тэгээд бараг шууд л бидний нарны системд байдаг моодны эсрэг жишээг олж авлаа,” гэж судалгааны ахлах Ханна Вейкфорд хэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү