Германд 'өөрийгөө жолооддог' машиныг зам дээр турших хууль баталлаа

Германд 'өөрийгөө жолооддог' машиныг зам дээр турших хууль баталлаа


8 жил

Германы парламент автомашины үйлдвэрлэгчдийг өөрийгөө жолооддог машинуудыг зам дээр туршихыг зөвшөөрсөн хууль баталлаа. Энэ тухай Reuters мэдээлжээ.

Шинэ хуулиар Германы томоохон авто үйлдвэр автономит тээврийн төлөөх дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд ороход амар болж байна гэсэн үг

Хуулийн дагуу автономит тээврийн операторууд гараа жолооноос салгаад, машин өөрийгөө жолоодож байхад утсаа оролдох зэрэг энгийн үйлдэл хийх боломжтой. Гэхдээ операторууд үргэлж жолооны ард байх ёстой. Түүнчлэн осол гарсан тохиолдол буруутанг яаж шалгахыг илүү сайн кодчилж өгсөн байна. Хүн жолоодож байхад осол гарвал хуулийн хариуцлага хүлээнэ. Харин хар хайрцагаар машин өөрөө жолоодож байхад осол гарсан гэвэл, үйлдвэрлэгчийн буруу байхаар болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү