Авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдийг хариуцлагаас чөлөөлөх тухай хуулийн эсрэг жагсаал Тунис улсын Тунис хотод болж байна.
Уг хуулиар бизнес эрхлэгчид хууль бусаар олсон хөрөнгөө эдийн засагт эргэлдүүлэх боломжийг нь олгох юм байна. Мөн урьдчилан тооцоолж байгаагаар уг хууль батлагдсанаар 3 тэрбум орчим ам.доллар ил болох ажээ.
Тунис хотын төвөөр “Өршөөл бүү үзүүл”, “Авлига хэрэггүй” гэх мэт үгтэй уриа лоозун барьсан 5000 иргэн жагсаал хийжээ.
Зарим шүүмжлэгчид уг хуулиар тус улсын удирдагч асан Бэн Али болон түүний холбоотон нарт өршөөл үзүүлэх зорилготой бөгөөд ерөнхийлөгч Бэджи Каид хоёр жилийн туршид түүнийг батлуулахаар зүтгэж байна гэж хэлсэн байна.