Дэлхийн хамгийн анхны гутал...

Дэлхийн хамгийн анхны гутал...


8 жил

Хамгийн анхны гутлыг эртний Египетийн хаан халуун орны зэгсээр гуталтай төстэй сандаал хийлгэсэн байна. Мөн Амазонк мөрний саваар нутагладаг индианчууд резин гутлыг маш өвөрмөц сонин аргаар хийж өмсдөг байжээ. Тэд резинээр гутал хийхдээ каучук модны холтсыг хуулж модноос гоожих өтгөн шүүсний доор хөлөө тавиад суудаг гэнэ. Уг шингэн хөл дээр нь гоожиж хэдэн цагийн дараа хатуурч, хөлд нь яг тохирсон шаахай болдог бөгөөд тэр нь өмсөж тайлахад ч хялбар байдаг ажээ.

Савхин гутлыг Орос оронд дээр үеэс хэрэглэж эхэлсэн боловч түүнийг зөвхөн дээд язгууртнууд баярын үеэр өмсдөг байжээ. Царс модоор шал хийж эхэлсэнтэй холбогдуулан гутлын улыг царс модон хадаасаар хадахыг I Петр хаан зарлиг болгожээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү