Торонтогийн цахилгаан машины компани Daymak дэлхийн хамгийн хурдан go kart машиныг зохион бүтээжээ. Багийн хэлж буйгаар тэдний шинэ загвар 1.5 секундын дотор 0-96 км/цаг хурдлах чадвартай.
Деймак компанийн гэрлийн хурдтай машин 10.000 ваттын мотороос цэнэгээ авдаг байна. C5-blast нэртэй уг машин Hochschule Osnabrück Institut MuT-ийн 2.635 секундын отор 96 км/цагийн хурдлах чадвартай машины рекордыг эвдэж байгаа юм.
C5-blast зөвхөн хамгийн хурдтай байгаад зогсохгүй 10.000 долларын үнээр хамгийн үнэтэй go kart машин болох магадлалтай байна.