Японы машин үйлдвэрлэгч Toyota нисдэг машин хийх инженерүүдийг санжүүлэх болсон тухайгаа зарлажээ. Toyota Японд үйл ажиллагаагаа явуулдаг Cartivotar нэртэй грүппэд 400 сая иен өгөх болсон байна.
Toyota ба түүний бүлэг компаниуд төслийг хамтран дэмжих зарчимд санал нийлж чадсан байна. Дрон технологийг ашиглан хийгдэх Skydrive нисдэг машин газраас 10 метрт 100 км/цагийг хурдтай нисэх аж. Машин хэрэв үйлдвэрлэгдэж эхлэвэл дэлхийн хамгийн жижиг нисдэг машин болох юм.
Нисдэг машины ард ажиллах 30 сайн дурын инжерээс бүрдэх баг 2020 оны Токиогийн Олимпын бамбайг гэрэлтүүлэхэд анхны хувилбараа ашиглана гэж найдаж байгаа.
Одоогийн байдлаар Америк, Герман, Хятад, Японы фирмүүд нисдэг машиныг биетжүүлэхээр ажиллаж байна.