Тамхинаас гарах гэж байгаа хүмүүст туслах үүднээс нэгэн зөвлөгөөг нийтэлж байна. Тиймээс заавал цаг хугацаа товлож тамхинаас гарна гэж суух биш, яг одоо, өнөөдрөөс эхэлж тамхидалттайгаа тэмцээрэй. Тухайлбал:
-Тамхи татах нь стрессийг багасгадаг гэж үздэг. Бүр оргүй ч юм биш. Гэхдээ эрүүл мэндээ хордуулж байж стрессээс гарах албагүй.
-Асуудалтай тулгарахгүйн тулд өөрийн амьдралыг илүү зохион байгуулалттай болго.
-Тамхи татмаар санагдвал чихэр хүлх.
-Тамхи татах хугацаагаа аль болох уртасгах арга хэмжээ ав. Зарим хүн ном сонин уншаад сатаардаг шүү дээ.
-Тамхи татах хүслийг өдөөгч кофе, согтууруулах ундаа зэргээс татгалз, хол бай.
-Тамхинаас гарч буй үедээ элдэв уулзалт, шоунд оролцохгүй байвал зүгээр.
-Тамхинаас гарах чин хүсэлтэй бол тамхитай орчноос ядаж л хориод хоног хол байсан нь дээр.
-Бүр тэсмээргүй бол тамхиа нэг сороод унтраа.
-Гар чинь завгүй байгаа гэх мэт үеийг ашиглан тамхи татахгүй бай.
-Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү гэдэг шүү дээ.