Сүрчгээ сонгохдоо хувцасны хэв загвар, түүний анхаарлыг нь татахын тулд салхи, өөрийн нас, цагийн аястайгаа зохицуулахыг хичээгээрэй. Та нэгэнт сүрчгээ сонгон авч чадсан бол чихний араар, эгэм, шилэн хүзүүний үстэй хэсгээр, хөхний хоорондуур, бугуй, тохойн хонхор, өвдөгний тахимаар түрхвэл зөвхөн үнэрээ л удаан барина.
Харин сүрчгийг венийн судас нэвт гэрэлтэн харагдаж буй тэр л хэсгээр түрхвэл уг сүрчиг зөвхөн таны хувийн өвөрмөц чанар, дурсамж болон анхилж чадна. Яг адилхан сүрчигнүүд тухайн хүнээс шалтгаалан өөр өөр үнэртэй болдгийн нууц нь энэ ажээ. Сүрчгээ агаарт сүрчихэд бууж ирэх шүүдрэн дор нь зогсвол үнэр үсэнд жигд шингэнэ.
Та хүүхэн хүний дур булаам, ялдамхан үнэрээ өөрийн сонирхон таашааж буй хүндээ илүү ихээр мэдрүүлэн, агаарын урсгал, чийгшил сэнгэнэн үлээж байгаа тэр байрлалыг бусдаас түрүүлж эзлэх нь чухал.
Мөн торго, мяндас, капронон эдээр хийсэн хувцсанд сүрчигний үнэр удаан тогтдоггүй учраас хувцсаа сэтгэл булаам гоёмсог үнэртэй байлгах хамгийн хялбар арга бол хувцасныхаа шүүгээнд сүрчиг шингээсэн бяцхан ноосон даавуу байлгах юм. Хэрэв танд хувцас хадгалдаг үнэр сайт зандан авдар, зандан шүүгээ байхгүй! бол дууссан сүрчигнийхээ шил савыг хувцасныхаа шүүгээнд орхиж ч болно.