Дэлхийн анхны цахилгаан тийрэлтэт онгоц босоо байрлалд амжилттай хөөрөлт, буулт хийжээ. Мюнхений старт-ап компани Лилиумын гаргасан хоёр суудалтай онгоцны прототайпийн туршилт өнгөрсөн сарын 21-нд болсон байна.
Лилиумд Америкийн Үбер, Лифт зэрэг эрэлт ихтэй үйлчилгээнүүдийн оронд өөр нэгэн сонголт болгохын тулд энэ онгоцийг хийх сэдэл төрсөн.
Туршилтийн нислэгийн үеэр хэвтээ байрлалд нисэхээс өмнө онгоц босоо байрлалд хөөрчээ. Анхны нислэгийг удирдлагаар хийсэн ч Лилиум цаашид хүний жолоодлоготой нислэг хийдэг болгож, таван хүний суудалтайг үйлдвэрлэхийг төлөвлөж байгаа.
Лилиумын мэдэгдсэнээр онгоц босоо байрлалд хөөрч, буулт хийх чадвартай анхны тийрэлтэт цахилгаан онгоц юм. Төсөлд олон улсаас бүрдсэн 40 гаруй инженер, дизайнер, сонирхогчид хамтран ажиллажээ.