Ангараг, сар, сансараас унасан ховор солирыг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Тэдний нэгийг “хүний гарт барьж болох хамгийн олон жилийн настай материал” гэжээ. Дуудлага худалдааг 120.000 доллар хүртэлх үнээр, онлайнаар явуулна.
“хүний гарт барьж болох хамгийн олон жилийн настай материал”
Солируудыг Christis’s House дуудлага худалдааны байгууллага худалдаалах бөгөөд нэг солир нь 4.46 тэрбум настай гэж тооцоолоод байв.
Кристи’с хаус солируудыг тухай “Тэд энэ дэлхийгээс ирээгүй. Тэд харийн бөгөөд үгээр илэрхийлэхийн аргагүй урлагийн бүтээлүүд.” гэж сурталчилжээ. Солируудыг онлайн дуудлага худалдаанд энэ сарын 3-10-ны хооронд 1.000-аас 120.000 долларын үнээр зарна гэж таамаглаж байна.