Мексикийн архитектурын фирм Sordo Madaleno Arquitectos Гуадалахара хотод оффис, зочид буудлын орон зайтай тауер босгоод байна.
Торре Америкас 1500 нэртэй шинэ барилгыг давхар давхараар нь янз бүрийн хэлбэрт оруулан барьжээ. Жишээлбэл, хамгийн доод бас дөрөв дэх давхаруудыг тэгш өнцөгт хэлбэртэй, харин хоёр бас гурав дахь давхаруудыг 70 хэмтэй, кубойд хэлбэрээр загварчилсан байна.
Торре Америкас бол Мексикийн Гуадалахара хотод баригдаж буй архитектурын цогцолборуудын нэг юм. 1,4 сая хүн амтай Гуадалахара Мексийн архитектурын бүтээн байгуулалтын халуун цэг болоод байна.