Микрософтын шинэ компьютер


7 жил

Микрософт компани шинэ лаптоп: Surface-ээ өчигдөр танилцууллаа. Шинэ бүтээгдэхүүн 999 доллараар зарагдана. Монгол мөнгөөр тооцвол талийж өгөх нь дээ.

Микрософтын Surface комьютер Windows 10S үйлдлийн системээр ажиллахаар загварчлагдсан байна. 34 см шинэ лаптопийг Микрoсофт Surface-ийн захирал Панос Паная танилцуулжээ. Түүний хэлсэнээр Микрософт Surface-ийг ахлах сургуулиа төгсөх гэж буй сурагчдад зориулсан.

Шинэ төхөөрөмж Intel Core i5 CPU, 4GB RAM-тай бөгөөд 128GB SSD-тай. 34 см Surface 1.25 кг жинтэй ба мэдрэгч дэлгэц, Surface үзэг дагалдана. Микрософт шинэ бүтээгдэхүүн цэнэгээ 14 цаг барихаар амлажээ.

...Цэнэгээ 14 цаг барина...

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү