The Australian сонин Фейсбүүк хэрэглэгчдийн сэтгэлийн хөдөлгөөний төлвийг ашиглан, тэр дундаа 14 хүртэлх насны хүүхдүүдэд реклам сурталчилдаг тухай 23 хуудас материал задлажээ.
Материалд Фейсбүүкийн алгоритм “залуу хүмүүсийн өөртөө итгэх итгэл нэмэгдэх хэрэгтэй” үеийг тодорхойлох завшааныг реклам захиалагчдад өгдөг гэсэн байжээ. Фейсбүүк алгоримтаараа мониторинг хийсээр 14 настай хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох аж. Үүний дараа тэд хэрэглэгч рүү тохирсон рекламыг нь явуулах зарчмаар ажилладаг байна.
Задалсан нууц мэдээлэл дотор Фейсбүүк Австрали, Шинэ Зеландын өсвөр ахлах сургууль, бага сургуулийн хүүхдүүдийн сэтгэл зүйн төлвөөр суурьлан рекламаар ангуучладаг гэсэн байжээ.
Фейсбүүк өнгөрсөн жил онлойн рекламын салбарт 80 тэрбум долларын ашиг олсон юм.
Фейсбүүк 2012 онд санамсаргүй сонгосон 700.000 хэрэглэгчдийн ньюсфийдүүдэд ямар постууд гарч ирж байгаад анализ хийж байв. Үүгээрээ тэд хэрэглэгчийн ньюсфийдэд сөрөг постууд үзүүлэх тусам тэдний сэтгэл зүйд нөлөөлж сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг шалгаж байсан ба энэ арга нөлөөтэй байсан нь ойлгомжтой.