Грийнвийчийн их сургуулийн шинэ судалгаа хоёр шил пиво уувал өвдөлтийг сайн намдаадаг гэж дүгнэжээ. Судлаачид хоёр шил пивыг өвчин намдаагчаас илүү нөлөөтэй гэж харьцуулсан байв.
“Бид алкохол өвчин намдаагчаас илүү нөлөөтэй гэсэн баталгааг нээсэн,” гэж судалгааны ахлагч Др. Тревор Томпсонд Ням гарагт The Sun-д гарсан нийтлэлд тайлбарласан байлаа.
Судлаачид үе мөчний үрэвсэл зэрэг өвчинтэй 404 оролцогчтой 18 судалгаанд ажиглалт хийжээ. Ингэхдээ тэд өвдөлтийн хязгаарыг шалгах 13 тест авсан байна. Тестэнд алкохолтой бас алкохолгүй үеийн харьцуулалт хийжээ.
Одоо судлаачид алкохол өвдөлтөөс айх, сандрахыг багасгадаг уу эсвэл тархины рецепторт нөлөөлдөг өвдөлтийн мэдрэмжийг багасгадгийг тогтоохоор ажиллаж байна.
Ямартай ч алкохолыг хэтрүүлэн уувал хортой гэдгийг бүү мартаарай.