Хэн нэгнийг хэзээ ч битгий шүү...

Хэн нэгнийг хэзээ ч битгий шүү...


8 жил

Яаралтай хагалгааны дуудлага авсан эмч эмнэлэгт яаран орж ирлээ. Хувцсаа солиод, шууд хагалгааны өрөө лүү явав. Хагалгаанд орох хүүгийн эцэг түүнийг хүлээн хана налан зогсож байхтай таарлаа.

Эмчийг харсан эцэг: "Яагаад ингэж удаж ирэв ээ? Миний хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байгааг мэдэхгүй байна уу. Чи ер нь эмч хүн мөн үү?" гэж хашгирлаа.

Эмч инээмсэглээд: "Намайг уучлаарай, би эмнэлэг дээр байгаагүй юм аа, дуудлага аваад чадлынхаа хирээр л хурдан ирлээ. Харин одоо таныг тайвширахыг хүсч байна" гэв. "Тайвшрах аа? Яг одоо хүү чинь энэ өрөөнд байсан бол чи тайван байж чадах байсан уу? хэрвээ чиний хүү үхэж байсан бол чи яах байсан бэ?" гэж эцгийг ууртайгаар хэлэхэд эмч хариуд нь мөн л инээмсэглэлээ.

Хэдэн цаг үргэлжилсэн хагалгааны дараа эмч баяртайгаар гарч ирээд, гүйх шахам явдал дундаа: "Бурхандаа талархая. Хүү чинь аврагдлаа" гээд "асуух юм байгаа бол сувилагчаас асуугаарай" гэлээ. "Тэр яасан их зантай юм бэ? Хэдэн минут ч болсонгүй, би хүүгийнхээ биеийн байдлыг асуух байсан шүү дээ" гэж эмчийг явсаны дараа сувилагчийг хайн явахдаа эцэг ийн бодов. Нулимсаа барьж ядан байх сувилагч: "Эмчийн хүү өчигдөр авто замын ослоор өөд болсон юм. Таны хүүгийн мэс засал гэж тэрэн лүү ярих үед хүүгийнхээ оршуулган дээр байсан юм билээ. Эмч одоо таны хүүгийн амийг аварлаа шүү дээ, тэгээд хүүгийнхээ оршуулгын ёслолыг дуусгах гээд яаран явлаа" гэлээ.

Сургамж: Хэн нэгнийг хэзээ ч битгий шүү . . . учир нь чи тэдний амьдралыг, юу туулан өнгөрүүлснийг нь мэдэхгүй шүү дээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү